Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчоогоор зорчиж буй автомашинуудад шалгалт хийн, иргэдийг Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхийг нягтлах болжээ. Энэ ажлын хүрээнд орон нутгаас нийслэлийн чиглэлд тээврийн хэрэгслийн жолооч нар болон зорчигчид Хүн ам орон сууцны тооллогод хамрагдсан гэрчилгээг биедээ заавал авч явах хэрэгтэй аж. Одоогоор нийслэлийн есөн дүүрэгт тооллогын дүн 80-аас дээш хувьтай байгаа аж. Хэдий тийм ч иргэдийг тооллогод бүрэн хамруулахын тулд дээрх арга хэмжээг авч буй юм.
Н.Хулан