Бүлэглэн хүчингийн хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Бүлэглэн хүчингийн хэрэг үйлджээ

Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр болох III нэгдсэн эмнэлэгийн хойно урьд шөнө хүчингийн хэрэг гарчээ.  Шөнийн 00:10 цагийн үед нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт “Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгийн арын харанхуйд эмэгтэй хүн зодоод байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу НХЭГ-ын  349-р чиглэлийн эргүүлийн баг очиж шалгасан байна.  Энэ үед 19 настай эмэгтэйг тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 19 настай, эрэгтэй Э  согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хүчиндсэнийг илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс  шалгаж байна.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж