Эва Лонгория салах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Эва Лонгория салах өргөдлөө өгчээ

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од Эва Лонгория өчигдөр нөхөр Тони Паркераас салах өргөдлөө өгсөн тухай The Associated Press сайтад мэдээлжээ.

Хосууд дөрвөн жилийн өмнө Парист сүр дуулиантай хуримаа хийж байсан ба эх сурвалжид мэдээлснээр хосууд таарамжгүй харилцаатай болсноор ийнхүү салах болсон гэжээ. Мөн Эва Лонгория өөрийн Ева Лонгория Жаклин нэрээ сэргээж, гэрлэсний дараа авсан Паркер нэрээ хасуулахыг хүссэн. Салалтын нөхөн төлбөрийн тухай одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тухай дурьджээ.

Тони Паркер “Одоо бид хоёрын хувьд тун хэцүү цаг үе тулгараад байна. Бид гэхдээ өөрсдийн хувийн амьдралаа нийтэд дэлгэхийг хүсэхгүй байна” гэжээ. Хосуудыг салах болсон мэдээллийг түүнээс лавлахад “Энэ бол бид хоёрын хувийн амьдралын асуудал” хэмээн хариулжээ. Тэд 2007 онд гэрлэсэн ба одоогоор хүүхэдтэй болоогүй байгаа юм. 

Хамгийн бат бөх, аз жаргалтай хосуудын нэгээр нэрлэгддэг тэдний салах болсон мэдээг зарим эх сурвалжууд зүгээр л цуурхал хэмээн мэдээлж байгаа ч зарим сайтууд дээр үнэн хэмээн баталсаар байна. Харин хосууд Twitter дээрээ “Бид бие биедээ маш их хайртай. Бид хоёр биенийхээ аз жаргалын хүндэтгэж амьдрах болно” хэмээн бичжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж