ATP World Tour Finals-ын сугалаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

ATP World Tour Finals-ын сугалаа гарлаа

Лондон хотноо энэ сарын 21-28-ны өдрүүдэд болох АТР буюу Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны шигшээ тэмцээний сугалаа гарлаа. Дэлхийн шилдэг найман теннисчний тулаанд дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн Рафаэль Надаль, Сербийн Новак Жокович, Чехийн Томаш Бердых, АНУ-ын Энди Роддик нарын хамт А хэсэгт өрсөлдөх бол нөгөө хэсэгт Швейцарийн шилдэг теннисчин Рожер Федерер, Шведийн Робин Содерлинг, Британийн Энди Муррей болон Испанийн Дэвид Феррер нар халз тулалдах юм.

Тэмцээний салхийг хагалж, Муррей ням гаригт нээлтийн тоглолтоо Содерлингтой хийх бол орой нь Федерер, Феррер нар өрсөлдөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж