Согтуу жолооч хоёр хүн мөргөж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч хоёр хүн мөргөж гэмтээжээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд онц ноцтой гэмт хэрэг гараагүй ерөнхийдөө тайван байсан бол орон нутагт нэг иргэн угаартан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол багт хаваржиж байсан иргэн Д гэртээ угаартсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс айлын тооноор орж, гэрийн эд зүйлс хулгайлсан хүүг  газар дээр нь саатуулсан байна. Эзэнгүй айлын тооноор  орсон 17 настай Ц гэдэг хүү тэр айлаас Sony DVD тоглуулагч, Nokia 6060 маркын гар утас болон бусад эд зүйлс хулгайлсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Замын цагдаагийнхан согтуу үедээ замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг саатуулаад байна. Hyundai Verna автомашины жолооч О нь явган зорчигч Э, Г нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг авто замын гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж