Хүүхдүүдийг сэжигтнээр баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг сэжигтнээр баривчиллаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  өнгөрсөн есдүгээр сарын 28-ний өдрөөс аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл  нийт 11 удаагийн үйлдлээр галдан шатаах хэргийг үйлдсэн хэрэгт сэжигтээр  13-15 насны бүлэг хүүхдийг саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй гэнэ. Эдгээр хүүхдүүд  тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, хий, газ, гутлын тос үнэртэж мансуурдаг болох нь мөрдөн байцаалтын явцат тогтоогджээ.  Уг хэргийг илрүүлэхээр Эрүүгийн цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийнхэн ажлын хэсэг байгуулан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан юм.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж