Төмөр замын цагдаагийн дэд даргыг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Төмөр замын цагдаагийн дэд даргыг хорьжээ

Төмөр замын цагдаагийн хэлтсийн дэд дарга, хурандаа Д.Баярхүүг Улсын ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд эхнэрийнх нь хамт хорьжээ. Тэднийг залилангийн хэрэгт сэжигтнээр татсан аж. Хурандаа Д.Баярхүүгийн эхнэр нь нөхрийнхөө нэрийг барьж олон хүний орон байрыг залилж, уг хэргээ  хамтран үйлдсэн тухай мэдээлэл байгаа бололтой. Хурандаа  Д.Баярхүү  өмнө нь Нийслэлийн Цагдаагийн газрын дэд даргын албан тушаал хашиж байжээ.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж