Монголын жүдо бөхийн холбоо

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Монголын жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Х.Баттулга

Ерөнхий нарийн бичгийн дарга: М.Бөхбат

Хүндэт ерөнхийлөгчид: Ц.Баасанжав, Б.Бат-Эрдэнэ

  • Монголын жүдо бөхийн товч түүх:

1960-аад оны үед тухайн үед байсан ЗХУ, Зүүн Герман болон Чехословакийн оюутнууд анхлан Монголд жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байсан нь хожим Монголд жүдо бөх үүсч, хөгжихийн эхлэл болжээ. 1960-аад оны сүүлчээр зөвлөлтийн самбо бөхөөс үүдэн жүдо бөх дэлгэрч эхэлсэн бөгөөд 1971 оны нэгдүгээр сард жүдо бөх албан ёсоор Үндэсний олимпийн хороонд бүртгэгдсэн байна. Монголын жүдо бөхийн холбоо 1972 онд Олон улсын жүдо бөхийн холбоо болон Азийн жүдо бөхийн холбооны гишүүнээр элсч, цөөн хэдэн дотоодын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцсоны дараагаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 1972 оны Мюнхений олимпийн наадамд амжилттай оролцжээ. Харин өдгөө Ч.Машбат, С.Эрдэнэ, Л.Батмөнх, В.Карамлак нарын олон алдартай багш, дасгалжуулагчдын сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрийн дүнд жүдо бөхийн спорт Монголын топ спортын нэг болжээ. Монголын жүдогийн холбоонд 30 клуб болон 21 аймгийн спорт холбоод харьяалагддаг ба дөрвөн жилд нэг удаа жүдо бөхийн холбооноос чуулга уулзалтыг зохион байгуулдаг байна.

  • Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд:

/нэр, албан тушаал, мэргэжил/

1. Х.Баттулга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
2. Д.Эрдэнэбилэг, Гишүүн, “Улаанбаатар” банкны захирал
3. Б.Мэдрээ, Гишүүн, “Капитрон” банкны гүйцэтгэх захирал
4. Н.Түвшинбаяр, Гишүүн, Олмпийн аварга
5. Т.Энхболдсодон, Гишүүн, “Чоно” корпорацийн ерөнхийлөгч
6. Д.Бадамдорж, Гишүүн, “Black Morgan” ХХК-ийн захирал
7. Ц.Дамдин, Гишүүн, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч
8. Ч.Насантогтох, Гишүүн, Үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
9. Х.Эрдэнэт-Од, Гишүүн, Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч
10. Д.Нармандах, Гишүүн, “Хангарьд” клубын мэргэжилтэн
11. Я.Батсүх, Гишүүн, “CAMEX” ХХК-ийн захирал
12. Б.Энххуяг, Гишүүн
13. Д.Батбаяр, Гишүүн

Өдгөө Монгол улсад 6000 гаруй тамирчид жүдо бөхөөр хичээллэж, дотоодын уралдаан, тэмцээнд оролцож байгаагаас 5500 орчим нь хүүхэд, багачууд байгаа юм. Түүнчлэн жүдо бөхийн төрөлжсөн 30 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 10 нь олон улсын стандарт хангасан спорт клубууд юм. Жил бүр Монголын жүдо бөхийн холбооноос эрэгтэй болон эмэгтэй, насанд хүрэгчдийн, залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медальт Д.Нармандах болон Х.Цагаанбаатар нарын нэрэмжит өсвөрийн цомын төлөөх тэмцээн зэрэг 8-10 улсын чанартай уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг.

  • Олон улсын шүүгчид:

1. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Ц.Дамдин
2. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Бат-Эрдэнэ
3. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Баттулга
4. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин
5. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар
6. Ази тивийн “В” зэрэглэлийн шүүгч Д.Бадрах
7. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Я.Согоо
8. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхбаатар
9. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Х.Болдбаатар
10. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Л.Дөл
11. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ц.Төгсөө
12. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Алтантуяа
13.  Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Болорцацрал
14. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ө.Рагчаадорж
15. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцогт
16. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч М.Бөхбат
17. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ш.Баясгалан

  • Улсын шүүгчид:

Монголын жүдо бөхийн холбоо нь улсын шүүгчдэд эрх олгодог бөгөөд тэдгээр нь дотоодын чанартай уралдаан, тэмцээнийг шүүн явуулахаас гадна тивийн болон олон улсын шүүгчийн эрх авах боломжтой. Шүүгч, дасгалжуулагчдыг мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын жүдо бөхийн холбооноос дор хаяж жилд хоёр удаа сургалт, семинар зохион байгуулдаг.

  • Монголын баг тамирчдын гаргасан бахдам амжилтууд:

1. Ц.Дамдин – 1980 оны олимпийн наадмаас мөнгөн медаль
2. Р.Даваадалай – 1980 оны олимпийн наадмаас хүрэл медаль
3. Д.Нармандах – 1996 оны олимпийн наадмаас хүрэл медаль
4. Х.Цагаанбаатар – 2004 оны олимпийн наадмаас хүрэл медаль
5. О.Балжинням – 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
6. Д.Баттулга – 1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
7. Х.Эрдэнэт-Од – 2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
8. П.Нямлхагва – 1998 оны цэргийн дэлхийн аваргаас алтан медаль
9. Х.Болдбаатар – 1998 оны оюутны дэлхийн аваргаас алтан медаль
10. Х.Эрдэнэт-Од – 1998 оны Азийн наадмаас алтан медаль
11. Х.Болдбаатар- 1998 оны Азийн наадмаас алтан медаль
12. Д.Нармандах – 1996 оны Азийн АШТ-ээс алтан медаль
13. Х.Эрдэнэт-Од – 2001, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
14. Х.Цагаанбаатар – 2003, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
15. Д.Нямхүү – 2003 оны Азийн АШТ-ээс алтан медаль
16. Г.Болдбаатар – 2006 оны Ази тивийн залуучуудын АШТ-ээс алтан медаль
17. Д.Нямхүү – 2006 оны Азийн наадмаас алтан медаль
18. Х.Цагаанбаатар – 2006 оны Азийн наадам болон оюутны ДАШТ-ээс алтан медаль
19. Д.Нямхүү – 2007 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
20. М.Бундмаа – 2007 оны Универсиадаас алтан медаль
21. Х.Эрдэнэт-Од – 2007 оны Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль
22. Н.Түвшинбаяр – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
23. Х.Эрдэнэт-Од – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс алтан медаль
24. Монголын эрэгтэй болон эмэгтэйчүүдийн шигшээ баг Европын жүдо бөхийн холбооны багийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль
25. Н.Түвшинбаяр – 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
26. Х.Цагаанбаатар – 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
27. С.Мияарагчаа – 2010 оны Дэлхийн шилдгүүдийн халз тулаанаас алтан медаль тус тус хүртжээ.

Хаяг: Олимпийн ордон, 104 тоот
Чингисийн өргөн чөлөө, шуудангийн хайрцаг-29
Улаанбаатар 210648, Монгол улс
Утас, Факс: (976-11) 345294, 326883 (976) 9909-0122
И-мэйл хаяг: judomongol@hotmail.com, mongoljudo@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж