
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га газар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Оюутолгой орчмын 7736.1 га газар, Цогтцэций сумын Тавантолгойн ордын орчмын 3661.3 га газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулах шийдвэрийг салбарын яамнаас гаргажээ. Энэ нь дээр дурдсан ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хотжих хөдөлгөөн бий болохтой холбоотой аж. Төр одооноос эхэлж газрын асуудлыг баталгаажуулсан нь ирээдүйд хот байгуулах газаргүй үлдэх аюулаас сэргийлж буй арга хэмжээ бололтой.
Ж.Хүслэн