
Монголбанкнаас өнгөрсөн жил манай улсад хэдэн аж ахуйн нэгж, хувь хүн хэчнээн хэмжээний алт олборлож, хэдэн килограмм алт тушаасныг тооцоолсон байна. Уг тооцоогоор, өнгөрсөн онд 130 гаруй аж ахуйн нэгж, 800 гаруй иргэн алт олборлож, Монголбанкинд нийт 9803.3 килограмм алт худалдсан аж. Энэ нь өмнөх оныхоос даруй 5380.5 килограммаар буурсан гэсэн үг. Мэргэжилтнүүд алт олборлогчид татвараас зайлсхийн олборлосон алтаа нууцаар хилээр гаргаж буйтай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
Ж.Хүслэн