Хурд хэтрүүлсэнээс орон нутагт осол гардаг

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хурд хэтрүүлсэнээс орон нутагт осол гардаг

Замын цагдаагийн газрын судалгаагаар зам тэврийн ноцтой осол хөдөө орон нутгийн замд их гардаг болохыг тогтоосон байна. Энэхүү осол аваар нь  ихэвчлэн шөнийн цагаар буюу 00.00-06.00 цагийн хооронд гардаг аж. Осол хэрэг гарч байгаа шалтгааныг авч үзвэл нийт ослын 36 хувь нь хурд хэтрүүлснээс,  20 хувь нь анхаарал болгоомжгүйгээр хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй гэнэ. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон 18 хувь, эгнээ байр буруу эзэлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ядарсан, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг зөрчлөөс болж осол гардаг байна.

Дашрамд дуулгахад, төвийн бүсийн гол зангилаа болсон Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгууд руу гардаг замын постуудад өдөрт 5000 орчим авто машин тээврийн хэрэгсэл өнгөрч гардаг гэнэ. Харин ачаалалтай үед 5300 орчим, тээврийн хэрэгсэл явж өнгөрдөг аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар дээрх замууд харьяалагддаг Төв аймагт зам тээврийн осол хэргийн улмаас 36 хүн нас барж, 88 хүн гэмтсэн байна. Өмнөх оны мөн үед 25 хүн нас барж, 57 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж байжээ. Осол хэрэг ихэвчлэн орон нутгийг дайран өнгөрч буй хатуу хучилттай зам дээр гарч байгаа талаар  холбогдох албаныхан хэлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж