Байгаль орчинд ээлтэй технологийн эрэлд хатаад буй энэ үед хүнсний исгэгч автомашины түлшний гол бүтээгдэхүүн болох үе ойрхон байна. Германы Франкфуртын их сургуулийн эрдэмтэд шинжлэх ухаанд нэгэн том алхам хийлээ. Буудай, цагаан будаа зэрэг ургамлын ялзрал зарим нэг төрлийн сахараар баялаг байдаг байна. Эдгээрт исгэгч үүсэх процесс байдаггүй учир хэрэггүй болдог. Сахарын эдгээр төрлүүдийг этил болгоход нян хэрэгтэй ажээ. Эрдэмтэд нянгийн генийн урсгалыг сахартай холбож, исгэгч гаргаж болохыг тооцоолжээ.Одоогоор судалгааны ажил дуусаагүй байгаа бөгөөд эрдэмтэд этилийн оронд бутил гаргаж авахаар ажиллаж байна.Бутил этилээс илүү давуу талтай гэнэ. Этилтэй харьцуулахад бутил шаардлагатай био түлш гаргаж авахад чухал хэрэгтэй химийн шинжтэй. Бутил нь уурын даралт бага, өндөр температурт ноцдог, мөн идэмхий чанар бага байдаг байна. Бутил одоогийн хөдөлгүүрүүдийн хэрэглэж буй түлшийг орлох 100хувь боломжтой. Автомашин үйлдвэрлэлд дараагийн ноёрхлоо тогтоохоор гурван төрлийн ногоог технологи өрсөлдөж байгаа нь цахилгаан хөдөлгүүр, ус төрөгчөөр ажиллах, мөн био түлш юм. Био түлшний үйлдвэрлэлд одоогоор нян, замаг, исгэгч, болон органик бус шийдлүүдийг хайж байгаа юм.
Н.Энхээ