-Танай дүү Сараа “Шударга журам медиалаа авсан уу?
-Арай л авч амжаагүй байгаа. Одоогоор шагнах эсэх хариу нь ирээгүй гэж аав хэлсэн.
-Танай бага дүү Б.Наранчимэгийн бие нь яаж байна. Эмнэлгээс гарсан уу?
-Дүү маань гал гарсан өдрөөс хойш эмнэлэгт хэвтэж байгаа. Ирэх лхагва гаригт хотод очиж эмнэлэгт үзүүлнэ гэсэн. Ээж дүүг авч явна.
-Чи хэддүгээр ангид сурдаг вэ. Танайд хэн байна?
-Хоёрдугаар ангид сурдаг. Манай сургууль 14 хоног амарчихсан байгаа.
-Сараа байхгүй байгаа юм уу?
-Тийм ээ. Түрүүн унтаад сэрэхэд нь аав дэлгүүрээс бууз авч, ээж дүү хоёрт жигнэж өгөх гэсэн чинь Сараа дагаж уйлаад хамт явсан. Манай Сараа энд ёстой од болж байна. Сая хот ороод ирэхдээ баахан гоё тоглоомтой ирсэн.
-Чи гал гарах үед хаана байсан бэ?
-Би хичээлдээ явчихсан байсан.
Б.Анхаа