
Төв банк энэ оны санхүүгийн тайланд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу аудит хийлгэх олон улсын хэмжээний тендер зарласан юм. Сонгон шалгаруулалт хоёр оролцогч материалаа ирүүлсэн ба “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК болон “Онч-Аудит” ХХК олон улсын KPMG аудитын компанитай хамтран тендерт өрсөлдсөн. Ингээд тендерт “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК ялж Төв банкинд аудит хийж эхлээд байна. Аудитыг ирэх оны гуравдугаар 30-ны өдрийг хүртэл хийх ажээ.
Б.СҮРЭН