Cheryl Cole өөрийнхөө амьдралын тухай ном бичнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Cheryl Cole өөрийнхөө амьдралын тухай ном бичнэ

Cheryl Cole шоу бизнесийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан, дуу хөгжим, телевизийн карьер болон ээдрээтэй хайрынхаа тухай ном бичихээр болжээ. Түүний ном Cheryl Cole: “My world will reveal intimate” нэртэй байх гэнэ. Номондоо дуучин бүсгүй урьд өмнө хүмүүсийн харж байгаагүй өөрийнхөө амьдралын он цагийг илэрхийлэх гэрэл зургуудаа оруулах ажээ. Тэрбээр хэлэхдээ “Би номонд орох зурагнуудаа сонгохдоо хөгжим сонсож байгаад шийдсэн. Энэ нь надад тэдгээр зургууд хөгжмөөр дамжуулан надад юу тохиолдож байсан, тэр мөчид би юу мэдэрч байсан зэргийг мэдэрдэг. Хуучин зургуудаа харж байхад заримдаа би биш юм шиг санагдсан” гэжээ. Сенсаац тарих түүний номыг хэвлэх эрхийг авахаар хэвлэлийн компаниуд үнэ хаялцаж, эцэст нь “Transword” хэвлэлийн компани эрхийг авсан байна. Түүний номыг хэвлэхийн тулд хэдий хэмжээний мөнгө төлснийг тус хэвлэлийн компани нууцлаж байгаа аж. Хөөрхөн дуучин бүсгүйн ном есдүгээр сарын 30-нд худалдаанд гарах бөгөөд Cheryl хэлэхдээ “Уншихад харамсмааргүй ном байх болно” гэсэн байна. Английн www.dailymail.co.uk цахим хуудаснаа мэдээлж байгаагаар тус номыг хэвлэх эрхийг таван сая паундын үнээр худалдаж авсан гэнэ.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж