
Англи хэлний үгийн санд zhud гэдэ г үгийг энэ зууны эхэнд албан ёсоор бүртгэж авчээ. Тайлбар нь “нүүдлийн мал аж хуйд учирдаг байгалийн гамшиг” гэсэн агуулгатай. Монголд XXI зуун байгалийн гамшгаар эхэлсэн юм. Зундаа ган гачиг, өвөлдөө хар, цагаан зуд нүүрлэж байв. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхний жилүүдэд дараалан тохиолдсон эд гээр гамшигт үзэгдлүүд аймаг, сумаар нь хиаруулж байсныг, ялангуяа малчид одоо ч санаж байгаа. Малчдын хариуцлагын зуд, төр засгийн үр дүнгүй шийдвэрийн буюу цаасны зуд гэх мэт чилэн бид өчнөөн л шоглов доо. Бэлчээр талхалж давхидаг ямаагаа хүртэл ад шоо үзээд л…
Ерөөсөө дэлхийн цаг уур өөрчлөгдөн хувьсаж, агаарын хэм улам бүр дулаарснаас хүн төрөлхтний оршин амьдрах нөхцөл өөрчлөгдөж буйг бид тун саяхнаас анзаарч эхэлснээр хөөрхий муу ямааны чих амгалан болж эхэлсэн биз. Гэвч асуудал нь хэвээрээ. Өргөн уудам нутаг газрын маань энд тэнд оочин цоочин зуд, ган нүүрлэсэн хэвээр. “Төрийн хамгаалалтанд байгаа” болохоор мал сүргээ бодохоос аргагүй. Ядаж байхад сэ г зэмийг нь устгахаас эхлээд төсөв мөнгө үрэгдсээ р л байгаа. Бүх юмны гол буруутан болох хүлэмжийн хий гээч химийн элемент хүмүүс бидний үйл ажиллагаагаар өсөн нэмэгдэж иржээ. Аж үйлдвэрлэл, цахилгаанжуулалт, дайн байлдаан, цөмийн хэнээрхэл, туршилтууд, авто машин, амьсгал үүнд буруутай. Глобаль буюу даяар түвшиндээ олж харсан “нээлт” маань энэ. Дэлхийн мөсөн бүрхүүл тав, арван жилээр багасч байгааг бид дүрс бичлэгээс , фото хальснаас үзэцгээж байгаа. Ус гол ширгэсээ р л. Ургамал ногоо тарчиг тачир болсоор. Хөрс шороо элсэн үйрмэгт хувилсаар. Бэлчээрээ булаалдсан малчид хэн нь “газрын эзэн” болохоо шийдэж ядсаар байтал бөмбөрцгийг элсэн бүрхүүл нөмөрсөөр л байна.
Одоо л бид нийгмээс биш, байгалиас заяагдсан гэд гээ анзааран харж эхэллээ. Магадгүй, юмыг анзаарч ойлгох гэдэ г чухал зүйл байж мэдэ л юм. Харин хожимдсон байвал харамсаад ч барахгүй. Элэгдэж хуучирсан, олон олон зүйл анги нь устаж, түүхийн дурсгал, улаан номын агуулга болж хоцорсон байгаль дэлхийгээ бид эргэн харж байна. Яг эргээд хартал, тэр маань тун хөөрхийлөлтэй болчихож…
Дэргэдээ байгаа жишээгээр жишээлье. Туул гол. Нэгэн хавар голын усандаа амьдарч чадахгүй болсон засаг жараахай олноороо амиа хорлоцгоосныг хүмүүс санаж байгаа байх. Усны “хэргийг эрхэлдэг” газрын дарга нар “ус хордсон юм биш ээ, усан дахь хүчилтөрөгч дутагдсан юм” гэж тайлбарлаад өнгөрсөн. Голын дагуух 80 км газарт 100 орчим хүн цэвэрлэгээ хийж, 2,3 тонн загасны сэг зэм цуглуулж хаясан гэсэн статистик дараахан нь нийтлэгдээд асуудал нь “дууссан”. Саяхан хүнцэл гэдэ г хор илэрч, тэр нь хүнцэлээ болиод хром болж хувирч ч үзэв. “Уснаас хуурай гарах” гэсэн хүмүүсийн аяг маягийн цаана Туулын туйлдалт тууширсаар байна. Бүр 20 жилийн өмнөөс нийслэлийн агаарын бохирдлын сэдэ в босч ирснийг санаж байна. Хотын “таазанд” асар төм агаарын бөмбөлөг аргамжиж салхины урсгалыг зохицуулах замаар Улаанбаатарыг цэнгэг болгож чадна гэх мэт санаачилга гаргах хүмүүс ч байлаа. Богд хан уулыг нүхлэн салхивч хийх гэж зүтгэлэх нэгэн ч байв. “Уулыг нураана, усыг эргүүлнэ…” хэмээх эвлэлийн сүлд дууллынхаа сэт гэлгээгээр амьдарч болохгүйг цаг уурын өөрчлөлт хэмээх үйл явдлын энэ өрнөл бидэнд мартахын аргагүйгээр хэлж өгсөн гэхэд хилсдэхгүй. Гар, хөл, амны өвчин, гахай, шувууны ханиад, сарс, элдэв янзын хавдар…
Өвчлөл эмгэгийн түүх улам бүр зузаарсаар байгаа маань ч байгалийн өөрчлөлттэй холбоотой. Зундаа аагим халуун болж, өвөлдөө тэс гим хүйтнээр царцаах орчлон дэлхийгээ яаж аргадах вэ? Өдрөөс өдөрт улам бүр нөөц нь нэмэгдсээр байгаа ашигт малтмалаа ашиглах уу, байх уу? Буй биеэ ариутгадаг химийн бодисуудаас маань үүсэн гарч, өсөн үржиж байгаа нян бактериа хэрхэн вэ?
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор уур амьсгалын дулаарлын учир шалтгааныг, шийдэх гарцтай нь хэлж йлгуулсан. Гэхдээ тэр маш хэцүү арга зам заасан нь өнөөг хүртэл хөгжүүлсэн эдийн засаг, технологийн ололт амжилтаа
орвонгоор нь өөрчилөх тухай байлаа.
Газрын тос шатааж хөдөлгүүр ажиллуулах маань “green” биш байна гэж тэр хэлсэн . Малын өтөг бууцыг төвлөрүүлж, хөрс бохирдуулах маань “green” биш байна гэсэн . Түүхий нүүрсний хэрэглээ маань “green” биш байна гэсэн . Эрдэс баялгийн ашиглалт, мод ургамлын хэрэглээ маань ч “green” биш байна гэсэн . Ерөөсөө хотжилт өөрөө “green” биш байна гэсэн.
Чухамдаа уушиг руугаа хүчилтөрөгч сороод оронд нь нүүрсхүчил гаргах маань ч “green” биш болсныг тэр хүн төрөлхтний өмнө дэлгэн дэвшүүлсэн. Өөрөөр амьдрах, өөрөөр “амьсгалах” хэрэгтэй болжээ гэх үнэнийг өгүүлсэн.
Зуны амралтаараа хангай нутгаараа явж байгаад ирсэн сэт гүүлч анд маань сэт гэлээр уначихаж. Зусландаа буусан аавынх нь гэр нил элсэн хөрсөн дээр байх юм гэнэ. Ээж нь ядрангуй царайтай, хөлс нь чийхрамтгай болчихсон байх юм гэнэ. Аав нь залуу цагаа дурсаад уйлж байна гэнэ. Адууны хөл дор төөрчихөөд хярж хэвтдэг байсан тарваган сүрэг үгүй боллоо гээд уйлж. Зуслан дэнжийнх нь хоёр сугаар зэрэг ундардаг байсан булаг шанд үгүй боллоо гээд уйлж. Хотонд нь байгаа хонин сүргийн зүс царай нэг л гундуу харагдах боллоо гээд уйлж. Түүнээс биш, нас ахилаа, өвгөрч өтгөрлөө, ядарлаа гэж уйлаагүй гэнэ. Бусад үндэстн үүдийг бодвол харьцангуй байгаллигаараа, бэлчээрээ шилсэн малаа дагаж амьдарсаар ирсэн монголчуудын хувьд үүн шиг эмгэнэл гэж үгүй.
Найзын маань аав одоо, хаа хүрч нутаглах вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа байх. Залуус, хөвгүүдийг тал тал руу мордуулан нутаг шинжүүлж буй. Харин өнөөдүүл нь сайн хэлтэй ирж яваа нь юу л бол. Ширгэсэн булаг, шургасан гол, горхи, шарласан өвсний тухай мэдээн үүд өвгөнийг улам давчдуулж байгаа нь лавтай. Нутгийн хөгшин, аргал хомоол олдохоо болилоо гэж үглэн гувшин сууж байгаатай бид бишгүйдээ таарах болсон. Цөл газрын сөөсгөр ургамлаас өөр юм нүдлэхээ болиод, цөөхөн гэдэг хонь, ямаанаас өөр малгүй болсон болохоор арга ч үгүй юм. Араг үүрч, савар сарвайлгасан малчны гэргий нар хээрийг цуцалтгүй нэгжин бэд рэх дүр зураг өнөөгийн монголчуудыг дэлхий дахинд илтгэж байна.
Сахарын цөлд амьдардаг африкийн хар арьст овог аймгуудын тухай шимшрэн уншиж явсан минь эргээд өөрсдийг маань нөмрөн авах цаг мөч рүү бид урагшилж байна. Байгалиа, шим ертөнцөө, уул усаа эргэн харж, анхааран ажиглаж эхэлснийх өлөн өвс, өнчин цэцгээ асарч арчлах уу, эс вэл…
Хэзээ мөдгүй, “Цөлийн Монгол” гэсэн гарчиг хаа нэгтээ тааралдвал гайхаад байхын шалтгаан алга. Үнэн заримдаа гашуун байдаг гэдэ г дээ. Эх орон маань цөл болох нь үнэн бол бид тэр гашуун тавиландаа өнөөдрөөс эвлэрэх ёстой ч юм болов уу? Ингэж бичиж суугаа маань миний сэт гэлийн цөлжилт ч юм болов уу?