
дэд сайд Т.Очирхүүг гэнэтийн томилгоогоор “Улаанбаатар төмөр зам”
нийгэмлэгийн дарга болгосон. Бараг өөрөө ч мэдээгүй байхад нь түүнийг
төмөр замын вант улсыг удирдуулахаар намаас нь томилсон гэдэг. Уг
томилгооноос болж Монгол, Оросын хувь нийлүүлсэн тус нийгэмлэгийн
Ерөнхий хорооны хурлаас гарах шийдвэрт найдаж байсан зарим хүний хүсэл
талаар болж нам хүчтэйг харуулсан. Энэ бүхний дараа Сангийн дэд
сайдын суудал онгойж үлдсэн юм. Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар
хэлэлцэж буй энэ чухал өдрүүдэд ачааны хүндийг үүрэх учиртай тус яамны
дэд сайдаар хэнийг томилохоо Ардын намынхан ойрын үед шийдэж ядан
байгаа аж. Одоогоор УИХ дахь бүлгийн асуудлыг нэг мөр шийдээгүй,
Социнтерний хуралд оролцохоор явсан генсек У.Хүрэлсүх, Шадар сайд
М.Энхболд нар эзгүй байгаа зэрэг шалтгаанаар дэд сайдын томилгоог албан
ёсоор яриагүй байна. Гэхдээ өөрийн хүнээ зүтгүүлэх марафон тус
намынхан дунд аль хэдийнэ эхэлсэн сурагтай. Ардын намын удирдлагын
түвшинд дэд сайдад хэд хэдэн хүнийг зүтгүүлж буйгаас Ерөнхий сайдын
зөвлөх Ч.Ганхуяг, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга
Б.Батжаргал нарын нэр нэлээд эртнээс яригдаж байсан юм. Үүнээс гадна
тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг дэд сайд болгох тухай
яриа ч байгаа аж. Өөр хэдэн хүний нэр яригдаж байгаа ч их хурлынхаа
дараа тус намынхан нэрээ өөрчилж, шинэчлэл ярьж эхэлсэн энэ үед эрч
хүчтэй, залуу хүнийг зүтгүүлэх нь нэгэнт тодорхой болжээ.
Н.МӨНХТӨВШИН

"Улс төрийн тойм" сонин