Хунтайж Уилльям сүй тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Хунтайж Уилльям сүй тавилаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арваннэгдүгээр сарын 16-нд Хунтайж Уилльям болон Кэит Мидлтон нар сүй тавьж, ирэх зун хуримаа хийнэ гэдгээ албан ёсоор зарласныг тохиолдуулж дэлхийн өнцөг булан бүрээс тэдэнд баярын захидал илгээсэн байна.

    Кэит Мидлтон нь Майкл Мидлтоны бизнесмэн гэр бүлээс гаралтай, айлын ууган охин бөгөөд Английн хунтайжаас найман сараар эгч ажээ.

    Хунтайж бүсгүйдээ ээж Дианагийнхаа сүйн бөгжийг гурван долоо хоногийн турш биедээ авч явсны эцэст бэлэглэжээ. Ээжийнхээ индранил, алмазан шигтгээтэй бөгжийг хайртай бүсгүйдээ бэлэглэсэн нь сэтгэлдээ ээжийгээ ойр байлгах гэсэн түүний хүсэл юм. Мөн тэрээр хайртай бүсгүйгээ ээжийнх нь орон зайг дүүргэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

    Хосууд анх Сэйнт Эндрьүсийн их сургуульд оюутан байхдаа танилцаж, түүнээс хойш найман жилийн хугацааг хамтдаа өнгөрөөжээ. Шинэхэн хайрын түүхийн тухай сэтгүүл бүрийн нүүрэн дээр гарч, дэлхий даяараа шуугиж байна.

    Б.Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж