
Ингэснээр нэг унц алтны үнэ 0,2 хувиар унаж, 1337.41 ам.доллар болжээ. Зарим эдийн засагчид шар металлын үнийг удалгүй 1330 ам.доллараас ч буурна гэх таамаг дэвшүүлж байгаа юм. Алтны арилжааны сонирхлыг хэмждэг “Relative Strength” индекс 45.029 болж унасан нь наймдугаар сарын эхэн үеэс хойшхи хамгийн муу хэмжээ юм. Аравдугаар сарл 86.246 хүрч байснаас харахад зах зээлд худалдан авалт хэт их байсан нь тодорхой байна.
Бусад үнэт металлын хувьд цагаан алт 1624 ам.доллар болж, 49 хоногийн доод үнэд хүрсэний дараа ялимгүй сэргэж, 1629.24 ам.доллар болсон бол паллади 630.22 ам.доллар болжээ.
Э.Очирт