
Аравдугаар сард инфляцийн төвшин нэмэгдсэний дараа Өмнөд Солонгосын төв банк хамгийн сүүлийн хурлаараа бодлогын хүүгийн хэмжээг 0,25 хувиар өсгөж, 2,5 хувь болгох шийдвэр гаргажээ. Эдийн засгийн байдал таагүй болж байгаа шинж тэмдэг эртнээс харагдаж эхэлсэн ч тус улсын төв банк 17 сарын турш хүүгийн төвшинг нэмэгдүүлээгүй байж байгаад долдугаар сард 0,25 хувиар нэмж байсан юм. Өмнөд Солонгос нь Азийн дөрөв дэх том эдийн засаг юм.
Тус улсын инфляци өнгөрсөн сарын байдлаар төв банкны төлөвлөж байсан гурван хувиас давж 4,1 хувь болсон билээ. “Bank of Korea”-гийн хэлснээр амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой аж. Түүнлэн гадаадаас импортолж байгаа түүхий эдийн үнэ ч нэмэгдэх хандлагтай байгаа нь эдийн засагт нөлөөлж байгаа гэв.
Э.Очирт