“Солиотой жүжиг” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Солиотой жүжиг” нээлтээ хийнэ

УДЭТеатрын хамт олон энэ оны төлөвлөгөөний дагуу шинэ уран бүтээл  туурвих ажлын хүрээнд Оросын алдарт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг театрын таван найруулагч найруулан тавьж,  үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Ар араасаа залган нээлтээ хийх гэж байгаа жүжиг тус бүр өөр, өөрийн онцлог, өвөрмөц өнгө аястай, найруулагч бүрийн ур ухаан шингэсэн театрын шинэхэн “брэндүүд” аж. Тус жүжгүүдээс хамгийн эхэнд найруулагч Ч.Түвшингийн “Солиотой жүжиг” энэ сарын 31-нд буюу маргааш нээлтээ хийх гэж байна. 

1.    Найруулагч СТА Ч.Түвшин “Солиотой жүжиг”–ийн нээлт гуравдугаар сарын 31-дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд 19.00 цагаас

2.    Найруулагч СТА Ч.Түвшин “Яаж амьдрах юм бэ” жүжгийн  нээлт  дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд 19.00 цагаас

3.    Найруулагч АЖ Б.Мөнхдорж “Хунгийн дуу” жүжгийн нээлт дөрөвдүгээр сарын 14-18-ний өдрүүдэд 19.00 цагаас

4.    Найруулагч СТА Н.Наранбаатар “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн  нээлт  дөрөвдүгээр сарын 21-25-ний өдрүүдэд 19.00 цагаас

5.    Найруулагч СТА Э.Батхүү “Секс хийцгээе” жүжгийн  нээлт  дөрөвдүгээр сарын 28-тавдугаар сарын 2-ний өдрүүдэд 19.00 цагаас

6.    Ерөнхий найруулагч СТА Ч.Найдандорж “Би эхнийх нь” жүжгийн нээлт  тавдугаар сарын 05-09-ний өдрүүдэд 19.00 цагаас

7.    Ерөнхий найруулагч СТА Ч.Найдандорж “Дон Жуан” жүжгийн нээлт  тавдугаар сарын 12-17-ний өдрүүдэд 19.00 цагаас тус, тус Улсын Драмын эрдмийн театрт нээлтээ хийх юм.

М.Дөл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж