“Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласны дагуу Ерөнхий сайдаар ажлуулсан уг ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн III хуралдаан маргааш болох гэж байна.
Тус хуралдаанаар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний I-III улирлын үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд шийдвэрлэх хууль, бодлого, хөтөлбөрийн жагсаалт, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг цөөрүүлэх, багасгах, төрийн бус байгууллагад зарим зөвшөөрлийг шилжүүлэх талаар хийж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Зөвлөлийн хуралдаан маргааш Төрийн ордны В танхимд 15.00 цагт болно.
Б.СҮРЭН