Kate Moss хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Kate Moss хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй

Дэлхийн загварын салбарт нэрээ алтан үсгээр бичүүлэх хэмжээнд үнэлэгддэг Британийн супер модель Kate Moss-ын хувьд өнгөрсөн 10 жил хар тамхины дуулиан, салалт, сүй тавих ёслол, толгой эргэм солиотой үдэшлэгүүд гээд дуулиан шуугианаас алхам ч холдоогүй гэж болно. Үргэлж эрчүүдийн хараанд өртөж явдаг тачаангуй бүсгүйг Vogue сэтгүүлээс өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь хамгийн сайхан хувцасласан эмэгтэйгээр нэрлэжээ. Тус сэтгүүлээс хамгийн загварлаг, хамгийн донжтой хувцасладаг нийт 11 эмэгтэйг жагсаасан байна. Kate Moss-ын тухайд Vogue сэтгүүлийн загварын найруулагч Alexandra Kotur “Kate Moss ямар ч үед тансаг, гайхалтай харагдаж чаддаг” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж