Солонгосчууд тооллогод бүрэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Солонгосчууд тооллогод бүрэн хамрагджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллагсад, тэдний гэр бүлийнхэн тооллогод бүрэн хамрагдлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Мөн Монгол Улсаас тус улсад ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд тооллогод маш идэвхтэй хамрагдсанаас гадна ЭСЯ-наас иргэдээ интернетээр тоолох ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж байна. МИАТ-ийн төлөөлөгчийн газар иргэдийг интернэтээр тоолоход компьютер, өрөөгөөр хангаж, монголчууд олноор ажиллаж, цуглардаг Түндэмүн дээр үйл ажиллагаа явуулж буй албан газруудад интернэт тооллогын зарыг байрлуулах, иргэдийг тооллогод хамрагдах талаар аман сурталчилгаа хийж байна. Гэвч Солонгос улсад оршин суух визийн хугацаа хэтэрсэн иргэд болгоомжлох, зарим хүний интернетэд хамрагдах боломж, чадвар зэргээс шалтгаалан интернэт тооллогын хамрагдалт хүссэн хэмжээнд хүрэхгүй байна.


    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж