М.Алтанхуягаар Үндсэн хууль мануулах томилгоо

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

М.Алтанхуягаар Үндсэн хууль мануулах томилгоо

Ц.Тогоог “тогоо”-нд нь буцааж, М.Алтанхуягаар Үндсэн хууль мануулах томилгоо

УИХ-ын гишүүн Д.Энхбат “Хоёр намын хамгаалалтад ажилд томи­логд­дог, хэргээс мултардаг хүмүүс бий. Улстөрчид өөрсдөө үүнийг хий­­чихээд дараа нь шүүмжилдэг. Өөрийг нь томилсон дарга нарт үйл­чилдэг хуучин тоглоом төрийн бай­гууллагуудад үргэлжилсээр бай­­гаа” гэж чуулган дээр хатуухан хэл­­сэн. Эрхэм гишүүний хэлснийг бат­лах мэт Ардын намын лидерүүд “арын албаныхан”-наа дөмөгхөн албан тушаалд томилуулах ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Зэв­сэгт хүчний жанжин штабын дар­га Ц.Тогоо өнгөрсөн онд ажлаа өгс­нөөс хойш Улсын Мэргэжлийн хяналтын ерөн­хий газар (УМХЕГ)-т зөвлөхөөр томи­логдоход “Цэргийн хүн мэргэжлийн хяналтын байцаагчид юу зөвлөдөг бол” гэж гайхах нь олон байсан. Ха­рин тэрбээр дараагийн том албанд томилогдохоо хүлээн түр “орогнож” байжээ. Харин өнгөрсөн долоо хо­ногт “УМХЕГ-т ажилласан хугацаа амь­дралын маань нэгэн сайхан үе байжээ” гэж дурсгалын зураг та­туул­чихаад Я.Содбаатар даргаа даган явсан. Ардын намын удирдлагууд түүнийг Батлан хамгаалах яаманд томоохон албан тушаалд томилуулахаар шах­сан ажээ.

Зэвсэгт хүчнийг удирдаж байх­даа мөнгө төгрөгийн асуудалд ороо­цолдож явсан түүнийг ийн яаманд нь шахсанд зарим хүн нэ­лээд эг­дүүцсэн гэнэ. Тэр ч атугай Ардчилсан намынхан “Хамтарсан Зас­гийн газраас чинь гарчихна шүү” гэж бухимдахад Ц.То­гоо гене­рал нөлөөлсөн болол­той. Тиймээс ч түүнийг намынхан нь “Батлан хам­гаалахын яаманд ажил­лах бэлтгэлтэй бай” гээд хүлээлгэж бай­гаа аж. Үнд­сэн хуулийн Цэ­цийн дарга Ж.Бям­бадоржоор Хү­ний эрхийн үн­­дэс­ний комисс тол­гой­­луулах то­­милгоог ч Ардын на­мынхан хийсэн. Цэ­­цийн даргад да­хин томилогдох бо­ломжтой Ж.Бям­бадоржийг яаравч­лан зодог тай­луулсан нь Ардын нам нэгэн ги­шүүндээ суудал зассан хэрэг бай­жээ. Ардын нам дотооддоо “Хэл амгүй өр­­гөдлөө өгсөн М.Алтанхуягийг ор­­логч Б.Цэрэнбалтавтай нь ажил­тай болгох цаг болсон” гээд хаа­на шингээхээ өнгөрсөн долоо хо­ногт ярилцсан. С.Баяр нарын ги­шүүд М.Ал­танхуягийг Үндсэн хуу­лийн Цэ­цэд багтаах учиртайг шууд­хан хэл­­жээ. Орлогчийг нь П.Очир­ба­тын оронд томилуулъя гэсэн гар­гал­гаа ч байжээ. Ийм томил­гоог гад­­наас Ерөнхийлөгч асан Н.Ба­га­­бан­ди дэмжиж байгаа аж. Гэх­дээ АН-ын бүлэг П.Очирбатын турш­­ла­гыг үнэлж Цэцэд нь үлдээх са­на­­­лыг чуулганаар дэмжсэн учир Б.Цэ­­­рэнбалтав дараагийн томил­гоог хү­лээхээс аргагүй болжээ. Ха­­рин “Ардын намын “хар хайрцаг”-ны түл­хүүрийг атгадаг” гэгддэг М.Ал­тан­хуягийг Ж.Бямбадоржийн оронд аваа­­чих тохироог Ардын намынхан хий­­сэн, томилох нь ч тодорхой бай­на. Хуульд “Цэцийн даргаар сонгох хү­­ний нэрийг Цэцийн гишүүд дот­роо­соо дэвшүүлэн, нууцаар са­нал ху­раана” гэж заасан учраас М.Ал­тан­хуягийг эхний ээлжинд Цэцэд баг­таахаар зүтгүүлж байгаа. Түүнийг Үндсэн хууль мануулахаар зүтгүүлж бай­гаа гол хүч нь Н.Багабанди аж. Тэр­бээр Ерөнхийлөгч байхдаа М.Ал­­тан­хуягийг Улсын ерөнхий про­куророор томилж байсан. Түүнээс хойш М.Ал­танхуяг Ардын намын цөөнгүй ги­шүүдэд холбогдох томоохон хав­таст хэргүүдийг энэ үеэр цоо­­жилсныхоо ха­риуд том албан ту­шаалд эргэн ирж байгаа нь энэ.

Намын хамгаалалттай, салбартаа нөлөөтэй “өвгөн” хуульчид дахин ноёрхлоо тогтоож байхад Ардын нам бу­сад салбарт ч өөрийн хүмүүсээ зүт­­гүүлсээр байна. Тухайлбал, Сан­гийн дэд сайдад “Хас”-ын гэх тодот­голоор олны танил болсон “Тэн­гэр” сан­хүү­гийн нэгдлийн за­хирал Ч.Ган­хуягийг зүтгүүлж бай­гаа аж. Мөн Я.Сод­баатарын оронд Жижиг, дунд үйлд­вэрийн газрын Ц.Ням-Осор зүтгэж бай­гаа гэх яриа байгаа ч Ардын намынхан үүрэг гүй­цэтгэгчээр ажиллаж байгаа МХЕГ-ын дэд дарга Д.Ганбатыг жин­­хлүү­лэхээр шийдсэн гэнэ. Ийн нэрээ сольсон Ардын намын шинэ томилгоо үр­гэлжилсээр байх бололтой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж