Нарийнтээл сум нутгаа сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Нарийнтээл сум нутгаа сурталчилж байна

Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Миний нутаг сайхан” өдөрлөгийн арга хэмжээ үргэлжилж байна. Одоогоор найман сум “Миний нутаг сайхан” өдөрлөгийг зохион байгуулж,  нутаг, орныхоо үзэсгэлэн төгс байгаль, нийгэм эдийн засгийн хүрээнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаад байгаа ба Нарийнтээл сум ирэх өдрүүдэд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

Тус сум нь баруун талаараа Баянхонгор аймгийн Өлзийт сум, хойд талаараа Өвөрхангай аймгийн Уянга сум, зүүн талаараа Хайрхандулаан сум, өмнөд талаараа Баруунбаян-Улаан сумтай тус тус хил залган оршдог. Сумын төв нь Улаанбаатар хотоос 556 км, Арвайхээрээс 135 км, Баянхонгороос 75 км зайтай, баруун аймгуудын төв замд байрладаг, Өвөрхангай аймгийн хамгийн баруун талын сум юм. Сумын нутаг дэвсгэр нь 270.3 мянган га талбайтай ба далайн төвшнээс дээш 1675-2988 метр өндөрт өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог.

2009 оны байдлаар 1041 өрхийн 3764 хүн суурьшин амьдарч байна.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж