
Хос хоёр аялалд найзуудын хамт явсан учир Кейт энэ тухай огт төсөөлөөгүй явжээ.
Сүйн бөгж зүүж өгөх мөч мш романтик байсан тухай Уэйлсийн ирээдүйн хатан хаан Катерин ярьж байна. Наснаасаа эрт халзарч буй хунтайж үүнийгээ тайлбарлахдаа “ Би Кейтийн ааваас охиныг нь гуйвал татгалзсан хариу авах болов уу гэж бодсоор ийм болсон” гэж хошигносон гэнэ.
Хүүхэдтэй болох талаар Уильям “ Бид гэр бүл болсныхоо дараа энэ тухай бодно” гэжээ.
Хунтайж Уильям, Кейт нар 8 настайдаа анх танилцаж, хожим Шотландад Гэгээн Андрюгийн их сургуульд суралцаж байхдаа учирсан аж. Тэд сайн найзууд болж, оюутны байранд нэг өрөөнд амьдарч байжээ. 2002 онд хунтайж Уильям Кейтийн загварын шоуг үзэхээр хамгийн урд эгнээний суудлыг 200 фунтаар худалдаж авч байсан ч 2004 оноос л тэдний дотно харьцаа олон нийтэд ил болж эхэлсэн юм. Гэрлэх ёслол хаана болох нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч хатан хааны гэр бүлийнхний шүтээн нь Вестминстрийн сүм, Гэгээн Полын цогчин дугана аж. Кейтийн загвар зохион бүтээгчээр Бразили гаралтай Даниелла Исса ажиллаж магадгүй гэж олно хүн таамаглаж байгаа боловч Британийн загварын зөвлөл түүний албан ёсны дизайнер болохоо мэдэгдээд байгаа аж.