
ХАОСТ өнөө шөнийн 24.00 цаг хүртэл явагдах юм. Энэ хугацаанд тоологдоогүй үлдсэн хүмүүсийг самнан тоолох ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт тоолуулагчийн 80 гаруй хувь нь тооллогод хамрагдаад байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт хүн ам тоологдож дуусах магадлал харгадаж байгаа аж.
Байшинд амьдардаг айлууд хамт болон хажуу өрөөндөө амьдардаг голдуу оюутан сурагчдыг ам бүлийн тоонд оруулвал хүний тоо нэмэгдэнэ гэсэн шалтгаанаао тоолуулахгүй үлдээх тохиолдол ажиглагдаж байгаа аж.
Тооллогын нэгдсэн дүн маргааш орой гэхэд гарах бөгөөд энэ сарын 19-21-ний өдрүүдэд хяналтын тооллого явагдана.
Д.Улаанаа