Эрчүүд яагаад араар тавьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад араар тавьдаг вэ?

Тэд итгэл  эвдэх болсон шалтгаанаа ингэж тайлбарлажээ. Юу тэднийг нүүрээ буруулахад хүргэдэг вэ гэвэл үглээ найз бүсгүй, уйтгартай бэлгийн амьдрал, эхнэрийнх нь анхиагүй байдал.

Шалтгаан 1.
Хариугаа авах. “Нэг удаа би найз охиноо хуучин найз залуутайгаа  мессежээр харилцдагыг нь санаандгүй олоод мэдчихсэн юм. Миний уур ямар их хүрсэн гээч.Тэг орой нь би гарч яваад архи их уусныхаа дараа өөр охинтой унтсан. Эцэст нь бид салсан ч гэсэн түүнийг  хуурсан тухайгаа хэлээгүй. Хэдийгээр сайн шийдвэр биш ч би хариугаа л авсан шүү дээ”.
29 настай Н.

Шалтгаан 2.

Гадаад төрх. “Надад том хөхтэй эмэгтэйчүүд их таалагддаг. Миний хуучин найз охин сайн тал олонтой ч хөх гэхээр юм бараг байдаггүй нь надад таалагддаггүй байсан юм. Би үүнийг тоолгүй өнгөрөөх гэж хичээсэн боловч чадаагүй. Нэг удаа найзуудтайгаа спорт клубт нэг гоё хөхтэй бүсгүй намайг өдөж, дугаараа өгсөны дараа би түүнтэй уулзах болсон. Тэр надад илүү таалагдсан болохоор би нөгөө найз охиноосоо харьцаагаа тасалсан.”

Шалтгаан 3.
Хамтдаа байх нь ховор бол. Бид хоёр маш ховор уулздаг нь надад найз охин байдаггүй юм шиг санагддаг байсан. Би их ганцаардаж, ялангуяа амралтын өдрүүд уйтгартай өнгөрдөг байв. Бид уулздаг хэвээрээ байсан ч би аль хэдийнэ өөр хүнийг мөрөөдөж эхэлсэн. Хэдийгээр сайн зүйл биш ч надад өөр хүнтэй учрахад хэцүү байгаагүй. 31 настай Г.

Шалтгаан 4
Бие холдвол сэтгэл холдоно. Бид хоёр сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн. Сургуулиа төгсөөд өөр өөр газар очсон. Хэдийгээр бид амралтаар уулздаг байсан ч бидэнд хангалттай байгаагүй юм. Би нэг мэдэхэд л өөр найз охинтой болж би түүнд энэ тухайгаа хэлж салцгаасан юм. Хэдийгээр бид хоёр одоо өөр хүнтэй гэрлэсэн ч найзууд хэвээрээ. 35 настай Т.
 
Шалтгаан 5.
Өөр өөр сонирхол. Би хуучин найз бүсгүйтэйгээ танилцахдаа нэлээд жин ихтэй байсан юм. Тэр ч мөн адил. Харин би турахаар шийдэж жингээ хасаж эхэлсэн. Эдгээр өөрчлөлтүүд надад илүү давуу тал олгож байгааг би мэдсэн. Учир нь урьд надтай харьцдаггүй байсан бүсгүйчүүд намайг сонирхох болсноос тэр. Гэвч найз бүсгүй маань өөрчлөгдөхийн оронд жин ихтэйдээ байнга ундууцаж, бусад эмэгтэйчүүдэд атаархдаг байсан. Удалгүй би нэг сайхан бүсгүйтэй танилцаж, дорхноо л дотноссон. Өөртэйгээ санаа нийлэх хүнтэй тааралдсан хэрэг. Хуучин найз охиноосоо салах үедээ би түүнийг хуурснаа хэлээгүй. 27 настай Б.

Шалтгаан 6.

Хэрүүл маргаан, хэт сөргөлдөөн
Бид хамтдаа амьдардаг байхдаа үргэлж хэрэлддэг байсан. Байнгын ийм байдал нь намайг зовоодог байсан . Тэр үед надтай хамт ажилладаг бүсгүй их таалагдах болсон. Тэр бүх юмаараа түүнээс өөр. Тайван, яриа хөөрөөтэй, хөгжилтэй. Нэг орой би түүнтэй хамт ажил дээр үлдэж жаахан шар айраг уусны дараа бүх юм хурдан болоод өнгөрсөн. Түүнээс хойш бид хоёр байнга уулзах болж эцэст нь хамт амьдрах болсон. Эвгүй сонсогдож болох ч хуучин найз бүсгүйгээсээ салж санаа амарсан шүү .Түүнд салж, өөр хүнтэй болсон  гэж хэлэх үед тэр хашгирч, орилж бөөн юм болсон. Гэхдээ би ийм юм болно гэдгийг сайн мэдэж байсан болохоор тайвнаар хүлээж авсан.

34 настай Н
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж