
Өмнөд Солонгосын LG корпорацийн мобайл салбарын бизнес сүүлийн үед тааруухан байгаа хэдий ч тус компанийн хамгийн сүүлд гаргасан Android үйлдлийн системтэй смартфон энэ байдлыг орвонгоор нь эргүүлэх бололтой. Худалдаанд гарснаас хойш ердөө 40 хоногийн дотор LG Optimus One загварын смартфон нэг сая хувь борлогдсон байна. Android-ын сүүлийн хувилбар болох Froyo системтэй LG Optimus One 250 еврогийн үнэтэй.
С.Цэлмэг