Японы Засгийн газрын дэмжлэг жижиглэнгийн худалдаагаа өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Японы Засгийн газрын дэмжлэг жижиглэнгийн худалдаагаа өсгөжээ

Японы засгийн газрын хэрэглэгчдийг мөнгөө зарцуулах арга замуудыг өдөөн,
нэмэгдүүлсэн арга хэмжээний үр дүнд хоёрдугаар сард Японы жижиглэнгийн
худалдааны дүн огцом өссөн байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Жилийн
өмнөхөөс худалдаа 4.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээж байгаагүй дүн
юм. Хэдийгээр Японд барааны үнэ унаад байгаа ч худалдааны эргэлт нэмэгдсэн. Японд дефляц буюу үнэгүйдэх хандлага хүчтэй ажиглагдаж байгаа тул худалдааны эргэлт нэмэгдсэн байдал тогтвортой байж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа эдийн засагчид илэрхийлсэн. “Иргэдийн орлого нэмэгдээгүй байхад жижиглэнгийн худалдаа бодитой нэмэгдсэн гэдэгт үнэмшихэд бэрх байна. Засгийн газрын урамшуулал дэмжлэгүүдийн зарим нь дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ, зарим нь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Түүний дараа жижиглэнгийн худалдаа буурах дүр зураг ажиглагдаж магадгүй” гэж Токио “HSBC Securities”-ын ажилтан Seiji Shirashi ярьсан.

Өнгөрсөн хоёрдугаар сард худалдааны эргэлт 1.2 хувиар унасан бөгөөд тэгснээр 12 сар дараалан Японы жижиглэнгийн худалдаа унасан юм. Өнгөрсөн долоо хоногт Японы төв банк жижиг зээлэнд зориулсан зээлийн сангийнхаа хэмжээг нэмэгдүүлэх шийд гаргасан. Хэдийгээр Японы засгийн газар, төв банк нь дефляцийн эсрэг арга хэмжээ авч байгаа ч үнийн уналтыг урт хугацаанд тогтоож барьж чадахгүй гэж судлаачид үзэж байна. Японд өмнө нь дефляц тохиолдож байсан түүх бий. Үнийн уналт их болж байсан учраас 1990-ээд оныг Японы “алдагдсан арван жил” гэж заримдаа тодорхойлдог.

Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж