Социологийн Судалгааны
Үндэсний Хүрээлэнгээс улс төрийн намууд болон засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн лидерүүдэд өгөх иргэдийн үнэлгээний судалгааг 2010 оны арваннэгдүгээр сарын 08 –14–ний өдрүүдэд явуулсан юм. Судалгаанд нийслэлийн 600 иргэн хамрагдсан байна.
1.Хамтарсан Засгийн газрыг иргэд
илүүд
үзэж
байна.
МАН /МАХН/ дангаараа Засгийн газар байгуулж ажилласан бол өнөөдрийнхөөс илүү ажиллаж
чадах байсан уу? гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан иргэдийн 34,8 хувь нь илүү ажиллаж чадах байсан гэж хариулсан бол
41,1 хувь буюу олонх нь илүү ажиллаж чадахгүй байсан гэж үзсэн бол 24,0 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
2. Ардчиллыг дэмжигчид засгийн газрын
асуудалд эсрэг тэсрэг байр суурьтай байна.
Одоогийн засгийн газраас
Ардчилсан нам гарах нь зөв үү? гэсэн асуултанд нийт оролцогчдын 27,6 хувь нь зөв, 34,1 хувь нь буруу гэж хариулсан байна. Хамгийн их хувь буюу 38,2 хувь нь сайн мэдэхгүй байна гэж хариулсан байна.
Иргэдийн улс төрийн намуудыг дэмжих хандлагыг Ардчилсан нам засгийн газраас гарах нь зөв үү? гэсэн асуулгатай харьцуулж үзвэл МАН дэмжих хандлагатай иргэдийн 25,2
% нь засгийн газраас гарах нь зөв гэж хариулсан
бол 43,7% нь буруу гэж хариулсан. Ардчилсан намын дэмжигчдийн 30,8 хувь нь засгийн
газраас гарах нь зөв гэж хариулсан
бол 29,4 хувь нь буруу гэж хариулжээ. Үүнээс дүгнэвэл ардчиллыг дэмжигчдийн хамтарсан засгийн газарт
хандах хандлага эсрэг тэсрэг байна.
3.МАХН /МАН/ 26-р хурлаараа шинэчлэгдэж
чадсан уу?
Сант Марал судалгааны
төвийн судалгааны баримтаас
харахад 80,7 хувь нь МАХН-ыг шинэчлэгдэх цаг болсон гэж үзэж байсан. Гэвч иргэд МАХН–ыг 26 дугаар хурлын
үр дүнд шинэчлэгдэж чадаагүй гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын ердөө л 13,4 хувь нь МАХН-ыг бүрэн шинэчлэгдэж чадсан гэж үзсэн байна.

4.Ирэх 20 жилд хөгжлийн бодлогыг аль нам тодорхойлох вэ?
Ирээдүйн 20 жилд Монгол улсын төрийн бодлогыг аль нам зөв тодорхойлох вэ? энэ асуултын үнэлгээ нь Монгол дахь улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлагыг харуулах бөгөөд ирээдүйд аль нам засгийн эрхэнд гарах боломжтой байгааг харуулах
юм.
Энд
нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 42,1 хувь нь МАН ирээдүйн
төрийн бодлогыг тодорхойлно гэж хариулсан бол
43,7 хувь нь Ардчилсан нам төрийн бодлогыг тодорхойлно гэж хариулсан
байна. Иргэний зориг нам 2,3 МНН 0,3 хувийн санал авсан бөгөөд эдгээр хариултаас
ирээдүйн 20 жилд МАН болон Ардчилсан нам төрийн эрхийг барьж Монгол улсын хөгжлийн
бодлогыг тодорхойлох магдлалтай гэж иргэдийн олонх үзэж
байна. Хэдийгээр хоёр нам ойролцоо байгаа боловч иргэдийн Ардчилсан намд итгэх итгэл
нь өнгөрсөн 20 жилээс ирээдүйн 20 жилд
илүү нэмэгдэх хандлагатай байна.
5.Засгийн
газрын ажлыг иргэд “Дунд” гэж үнэлжээ.
Та Монгол улсын засгийн газрын одоогийн ажилд
ямар үнэлгээ өгөх вэ? гэсэн асуулт нь засгийн газрын ажлыг бүхэлд нь илэрхийлэх бөгөөд нийт гишүүдэд өгөх үнэлгээ юм.
Дээрхи асуултанд нийт иргэдийн 25.1 хувь нь сайн,
36.7 хувь нь дунд 30.5 хувь нь муу ажиллаж байна гэсэн үнэлгээ
өгсөн байна.
6.Сайдуудын
рейтинг харилцан адилгүй.
Засгийн газрын гишүүдийн
одоогийн ажилд тус бүрд нь үнэлгээ
өгнө үү? гэсэн асуултанд сайн ажиллаж байна гэсэн үнэлгээг авсан сайдуудын дүнг
харуулбал
Хамгийн өндөр үнэлгээг МАН –аас томилогдон ажиллаж байгаа
ерөнхий сайд С.Батболд, НХХЯ сайд Т.Ганди, БСШУЯ
сайд Ё.Отгонбаяр нар авсан бол Ардчилсан намаас СЯ сайд С.Баярцогт, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБЯ сайд Х.Баттулга нар авсан
байна.
7.Иргэд дэд
сайдуудыг танихгүй байна.
Та дараах дэд сайдуудын ажилд үнэлгээ өгнө үү? гэсэн асуултанд дэд сайдуудын нэрийг сонсоогүй, танихгүй гэсэн хариултыг хамгийн их өгсөн байна. Судалгаанаас хамрагдсан нийт
оролцогчдын тал хувь нь дэд сайдуудыг огт танихгүй
гэж хариулсан байна. Эдгээр дэд сайдуудын ажилд үнэлгээ
өгөх хүн маш бага байгаа нь дэд сайдууд олон нийтэд танигдаагүй байгаагийн илэрхийлэл юм.
Tанихгүй гэсэн хариултыг
хамгийн бага авсан буюу олон нийтэд хамгийн их танигдсан дэд сайдаар ЭМЯ дэд сайд
Ж.Цолмон, СЯ дэд сайд асан Т.Очирхүү, ХЗДХЯ дэд сайд В.Удвал нар шалгарсан
бол Ардчилсан намын дэд сайдуудаас БСШУЯ дэд сайд Ч.Куланда, НХХЯ дэд сайд Д.Нямхүү нар шалгарч эдгээр дэд сайдууд мөн
сайн ажиллаж байна гэсэн үнэлгээг авсан юм. Сонирхолтой нь сайдын муу ажиллаж байна
гэж үзсэн яамны дэд сайдуудын үнэлгээ өндөр
байгаа юм. Харин НХХЯ-ын сайд Т.Ганди болон дэд сайд Д.Нямхүү, ХЗДХЯ сайд Ц.Нямдорж дэд сайд В.Удвал, БСШУЯ сайд Ё.Отгонбаяр дэд сайд Ч.Куланда
нарын үнэлгээ жигд өндөр гарсан байна.
Социологийн
Судалгааны Үндэсний Хүрээлэн. 2010 он