
Time сэтгүүлийн интернетэд байрлуулсан хувилбарт “Чилийн уурхайчид хар дарсан зүүд мэт үйл явцын золиос болон өдөр хоногоо өнгөрөөж, бодит амьдралын зовлонг даван туулсан жинхэнэ гэрэлт одууд болсон юм” гэж нотолсон байна.
Барианд орох боломжтой шалгаран үлдсэн 25 нэр дэвшигчийг Туркийн ерөнхий сайд Ресеп Эрдоган тэргүүлж байгаа ба ерөнхий сайд Израилийг “Хүнлэг бус төрийн терроризм” явуулж байна гэж буруутгаснаар түүний нэр хүнд ихэд өссөн билээ.
Дараачийн байруудад дуучин Лэди Гага, Wikileaks-ийн захирал Жулиан Ассанже, америкийн улс төрийн хошин шогчид John Stewart, Stephen Colbert, улс төрийн тоймч, консерватор Глэнн Бек болон Apple-ийг үндэслэгч Стив Жобс нар оржээ.
Долдугаар байранд ерөнхийлөгч Барак Обама, наймдугаар байранд “америкийн ажилгүй хүн” орсон байна.
Эдгээрийн дараа Аляска муж улсын захирагч асан иргэдийн Tea Party-ийн хөдөлгөөний толгойлогч Sarah Pain, Энх тайвны Нобелийн шагналт Лю Сиаобо нар оржээ.
Дахиад хоёр байр алгасуулж, хятадын төрийн тэргүүн Ху Жинтаогийн нэрийг оруулсан ажээ.
Time сэтгүүл чилийн уурхайчдын хэврэшгүй сахилга бат, гайхмаар өөдрөг сэтгэлийн итгэлийг онцлоод тэдгээрийг 10 дугаар сарын 13-нд газрын гадаргууд амийг нь авран татан гаргахыг дэлхий дахин харж, тэд итгэмээргүй орчин нөхцөлд амьд үлдэж чадснаар баатрууд болон хувирсан юм гэж бичсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг