
Зохиолч 20000 сингапур доллар буюу 11320 долларын торгууль төлөхгүй бол түүнд оноосон ял хоёр сараар нэмэгдэх аж.
Shadrake бие даасан сэтгүүлч бөгөөд Малайз, Англи улсад амьдарч ирсэн ба зохиогчийн яриснаар хагас зууны туршид сингапур болон гадаадын мянгаад хоригдлын амийг хөнөөсөн Чангийн хорих газрын харгалзагч Даршан Сингх гэгч алуурчны дүр зургийн талаар зохиолоо бичсэн гэжээ.
Хил хязгааргүй сурвалжлагчид болон Эмнисти Интернейшнл зэрэг хүний эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан байна.
Олон улсын Эмнистийн байгууллагын мэдээлснээр 1991-2004 онд Сингапур улс 420 хүнийг цаазаар авсан нь 5 сая хүн амтай энэ орны хувьд дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй орны нэгэнд тооцогдож байдаг юм байна.
Цаазар авах ялыг биендээ 15 гр. героин, 30 гр. кокаин эсвэл 500 гр. каннабис авч явсан хэнд ч хамаагүй оноодог ажээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг