Сонгуулийн хууль хүний эрх зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль хүний эрх зөрчжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын
    хуралдаан өнөөдөр үдээс өмнө болж иргэний мэдээллийн дагуу УИХ-ын
    сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт
    “…эцэслэн…” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг
    зөрчиж байгаа эсэхийг  хянан хэлэлцжээ.

    Цэц өнөөдрийн хуралдаанаараа “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
    хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт санал хураалтын дүнгийн
    талаар гарсан маргааныг тойргийн хороо “эцэслэн” шийдвэрлэж байхаар
    заасан нь  тухайн асуудлаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр
    шүүлгэх сонгогч, сонгогдогчийн эрхийг зөрчихөд хүргэж байна” гээд
    “…эцэслэн…” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар
    зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан
    эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд
    гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, …”, 47дугаар зүйлийн 1 дэх
    хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн
    заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн “…
    эцэслэн…” гэсэн хэсгийг өнөөдрөөс өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр
    болжээ. Тус дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх
    ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу
    15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилжээ.

                                Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж