
Хүн ам, орон сууцны тооллого орон даяар энэ сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт шинэчилсэн бүртгэлээр бүртгүүлсэн нийт хүн амын 81 хувь нь хамрагдаад байна. Тус аймагт 57 тэнэмэл иргэн, 500 гаруй гадаадын иргэн бүртгэлтэй байдаг аж. Тооллогын ерөнхий дүн мэдээ өнөөдөр гарах бөгөөд нарийвчилсан, нэгтгэсэн дүн мэдээ ирэх сард гарах юм.
н.Баясгалан