
Чингэлтэй дүүрэгт Н.Мөнх-Оргилд холбогдох Эрүүгийн хуулийн 91.2,125.2, 126.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт товлогдсон ч шүүгдчийн өмгөөлөгч Р.Насанжаргал Дархан-Уул аймагт давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор явсан гэх үндэслэлээр хойшилсон байна. Мөн өмгөөлөгч Э.Ганбатыг өөрийн өмгөөлөгчөөр нэмж авч оролцуулах хүсэлт гаргасан тул Э.Ганбат өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацаа олгох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэж үзэн шүүх хуралдааныг ирэх арванхоёрдугаар сарын1-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлуулжээ.
Н.Түвшин
Гэрэл зургийг
ЭНД дарж үзнэ үү.