Дорноговийн сурагчдын бүтээл шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Дорноговийн сурагчдын бүтээл шилдгээр шалгарчээ

Монгол Улсад Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 20 жилийн ойг угтаж ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Хүүхэд ХААН- хэрэглэгч” гар зургийн уралдааныг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас улс, орон даяар зохион байгуулсан. Тус уралдааны зорилго нь хүүхэд багачуудад хэрэглэгчийн эрхийн талаар анхны мэдлэг олгох, хэрэглээний зөв дадал эзэмшүүлэх, соёлтой хэрэглээнд сургах, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд оршиж байсан.

Нийт 21 аймгийн хүүхдүүдийн зургийн бүтээл өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн 8 хүүхдийн зураг шилдэг бүтээлээр шалгарч гурван хоног нээлттэй үзэсгэлэнд зураг нь тавигдан, Мандах сумын IX ангийн сурагч Ө.Жаргалсайханы “Хүүхэл ХААН-хэрэглэгч” зураг III байр эзлэн батламж мөнгөн шагнал, Мандах сумын VIII ангийн сурагч Т.Төгөлдөр “Хүүхэд ХААН-хэрэглэгч” зураг IV байр эзлэн батламж мөнгөн шагналаар тус тус шагнуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж