Хяналтын тооллого хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Хяналтын тооллого хийнэ

Хүн ам орон сууцны тооллого дууссаны дараа хяналтын тооллого болно. Энэ нь тооллого хэр чанартай болсон бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ажээ. Хяналтын тооллого энэ сарын 19-21-ний өдрүүдэд болох ба үүнд нийт хүн амын нэг хувь нь хамрагдах юм байна. Ингэхдээ олон улсад түгээмэл хэрэглэдэг санамсаргүй сонголтын аргаар иргэдийг хамруулж тоолох гэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар аль хороо, сум, багийн ямар тоологчийн нэгж хяналтад хамрагдах нь тодорхойгүй байгаа юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж