Ерөнхийлөгчид “Ниппон сан”-гийн удирдлага бараалхав

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид “Ниппон сан”-гийн удирдлага бараалхав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол, Японы найрамдалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдийн сайн сэтгэлийн үүсгэл санаачилгуудын нэг болох “Ниппон сан”-гийн ерөнхийлөгч Ё.Сасакава өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. “Ниппон сан” манай улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм. Ялангуяа сүүлийн 10 жил хэрэгжиж буй “Вансэмбэрүү” өрхийн эмийн сан төсөл 5 аймгийн 17 суманд хэрэгжиж, хөдөөгийн айл өрхүүдийг зайлшгүй шаардлагатай эмээр хангаж байна. Ингэснээр төсөл хэрэгжсэн газруудад өвчлөлт , эмчийн дуудлага 20 хувиар багассан гэсэн дүн гарчээ. Энэ нь дэлхийн бусад оронд сонирхож эхэлсэн амжилттай төсөл болсныг хоёр тал уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн  Удирдлагын хөгжлийн академийн боловсон хүчнийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулахад “Ниппон сан” санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Залуу улстөрчдийн улстөрийн боловсролыг дээшлүүлэх , хоёр орны харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор улстөрчдийг Япон Улсад айлчлуулж байна. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хийсэн бүхэнд нь талархаж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлээд  зарим тодорхой саналуудыг тавив. Тухайлбал  мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах, үндэсний мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд анхаарахыг хүслээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж