Австрали интернэтээр тамхи сурталчлахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Австрали интернэтээр тамхи сурталчлахыг хориглов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Лхагва гаригт Австрали улсинтернэтээр тамхи сурталчлахыг хориглох шийдвэр гаргажээ. Энэ нь хямд үнэтэй, эсвэл татваргүй, муу чанарын тамхийг сурталчлахаас сэргийлэх зорилготой юм. Түүнчлэн 2018 он гэхэд тамхи татдаг хүмүүсийн тоог 10 хувиар багасгах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

    Судалгаанаас харахад 24-29 насны залуус хамгийн ихээр тамхи татаж байгаа аж. Тэд нийт тамхичдын 20 хувийг эзэлдэг юм байна. Австрали улс нь тамхины тал дээр хамгийн хатуу бодлоготой улс гэгддэг бөгөөд хэдийнээ тамхины сурталчилгааг телевиз, радио, сонин, сэтгүүл болон спортын наадмын үеэр сурталчлахыг хориглосон байдаг юм.

    Дэлгүүрүүдэд тамхины хайрцагийг олон нийтэд харагдахаар байрлуулахыг мөн зөвшөөрдөггүй юм. Тамхинаас болж 15 мянган австрали иргэн жил бүр амиа алдаж, эдийн засагт 31,5 тэрбум австрали долларын хохирол үзүүлдэг гэсэн судалгаа байдаг юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж