
Шанхайн эрх баригчид нэг айл нэг нохой тэжээх эрхтэй гэсэн хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдвал ирэх жилээс үйлчилж эхэлнэ. Илүү нохойгоо танилдаа буюу лицензтэй асрамжийн газруудад өгөх ёстой бөгөөд уг хуулийг зөрчвөл 1000 юаниар торгох гэнэ. 2008 оны баримтаар Шанхайд нэг кв/км газарт 2978 хүн амьдарч байгаа ба албан ёсоор тэдэнд 800 мянган нохой байгаа бүртгэлтэй. Хотод нохойд зуулгасан тохиолдол жилдээ 100 мянга гаруй бүртгэгддэг. Гуанжоу ба Чэнду хотод нэг гэр бүлд байх нохойн тоог хязгаарласан хууль үйлчилдэг.