
Кирибати улсын тэргүүн Аноте Тонг (Anote Tong) даяарчлалын дулаарлын улмаас далайн төвшин нэмэгдэх тохиолдолд усанд улс орон нь живнэ гээд Засгийн газар иргэдээ нүүлгэх асуудлыг төлөвлөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ. Тэрээр хааш нь нүүлгэх тодорхой хаягийг хэлээгүй бөгөөд одоо Британийн колонийн энэ улсын нутаг дэвсгэрт 100 мянга орчим хүн амьдарч байна.
Кирибати улс нь шүрэн арлуудын ольтригоос бүрэлддэг ба тэдний ихэнх нь далайн төвшнөөс хэдхэн метрийн өндөрт байдаг. Арлын зарим нутагт “та чулуу шидээд арлыг нэвт цоолно” гэж ярьдаг нь маш оновчтой зөв хэллэг юм хэмээн Тонг өгүүлэв. Цаг уурчид энэ зууны сүүлчээр далайн төвшин 1,1 метрээр өргөгдөнө гэсэн дүгнэлтийг өнгөрсөн жилд хийж байлаа. Ийм тохиолдолд ойрын 50 жилийн дотор Кирибати болон далайн олон орнууд усанд живэн алга болох юм.
Тонг өөрийн улсын экологийн байдлын талаар Кирибатийн нийслэл Өмнөд Таравад болсон цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр илтгэв. Хуралд усанд живж буй орноос гадна Хятад, Япон, АНУ-ын төлөөлөгчид оролцож байна. Хүлэмжийн хийн асар их хаягдлыг гаргадаг орнууд Кирибатид очин цаг уурын өөрчлөлт юунд хүрэгдгийг нүдээрээ харах ёстой гэж Тонг санал болголоо.
Кирибатийн шашны үндэсний зөвлөл мэдэгдэхдээ цаг уурын өөрчлөлтөөс болон орон гэрээ орхиж байгаа хүмүүст олон улсын хамтын нийгэмлэг халамж тавих ёстой гэсэн байна.
Таравад болсон уулзалт Мексикийн Канкун хотноо НҮБ-ын ивээл дор арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 10-нд болох Цаг уурын өөрчлөлтийн олон улсын бага хурлын өмнө болж байна. Тэнд төлөөлөгчид хүлэмжийн хийн хаягдлыг багасгах тухай ярилцах бөгөөд хэрэв шинэ хэлэлцээр амжилттай болбол түүгээр 2012 оны арванхоёрдугаар сард хугацаа нь дуусч байгаа Киотогийн протоколыг солих юм.
Өнгөрсөн жилд Копенгаген хотноо болсон хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах олон улсын хэлэлцээр бүтэлгүй болсон билээ.