Үзэсгэлэн цыган бүсгүй Эсмеральдагийн дүрийг чадварлаг бүтээсэн залуу жүжигчин Г.Отгонцэцэг “Гэгээн муза-2009” наадамд шар, хартай ноолууран даашинз өмсч ирэв. Ноолууран даашинзныхаа дотуур хөхний даруулга зүүхгүй байсан нь дээр гэж жүжигчин бүсгүй шийдсэн бололтой. Түүний хөхний товч тодоос тод харагдаж байв. Богино ханцуйтай даашинз бөгөөд ханцуйныхаа үзүүр хэсэгт болон гадуурх ууж маягийн хувцсанд алхан хээ оруулж өгсөн нь даашинзыг монгол хувцаснаас санаа авсан гэдгийг харуулж байлаа. Ууж маягийн гадуурх хувцас нь хөхний доогуур өргөгч маягаар орсон учраас түүнд хөхний даруулга шаардлагагүй ч байсан байж болох юм. Даашинзны хормой хэсэг хамгийн хэцүү харагдаж байсан. Ноолуур сунамтгай материал учраас товчилсон хэсгээрээ татагдаад хормой хэсэг нь сонин харагдаж байсан. Аксессуарын хувьд ч зөв сонголт байсангүй.