
“Гурван охин” хамтлагийн удтал хүлээлгэсэн “Чихэнд минь шивнээч” дууны клип төржээ. Тус дууны үгийн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн бичиж аяыг нь “New Star” студийн продюсер С.Гантөр зохиосон юм. Харин энэхүү сайхан дууны клипийг “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хийсэн бөгөөд зургийг Байгаль далайд авчээ. Намрын дунд сар таарсан болохоор далайд зураг авахуулахад амаргүй байсан талаар хамтлагийн дуучид ярьсан юм. Түүнчлэн клипийн оргил хэсэг болох Анугийн мориор давхиж буй дүр зураг нь клипийг улам тансаг болгожээ. Мөн залуу жүжигчин Бэкэ тус клипэнд дурлалт залуугийн дүрийг чадварлагаар бүтээсэн байна.
А.Зул