Э.Идэрхүү шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Э.Идэрхүү шөвгийн 16-д шалгарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Гуанжоу-2010” Азийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Э.Идэрхүү өчигдөр орой эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Шри Ланкагийн тамирчин Саман Силватай тулалдаж, 9:2 харьцаатай илт давуу буулган авснаар манай тамирчин шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд дараагийн тулаанаа маргааш орой Тайландын тулаанч Ворапож Петчкумтай хийх юм.

    Харин өнөөдөр манай ширэн бээлийтнүүдээс 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар эхний тулаанаа хийнэ. Н.Шинэбаярын тухайд Тайландын боксчин Сурия Прасатинфимайтай, харин С.Эрдэнэбаяр БНХАУ-ын тулаанч Мен Фанлунтай тулалдах юм.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж