
Хөвсгөл аймагт найман настай охиныг өнгөрсөн гуравдугаар сард хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан 28 настай Н.Мөнх-Оргилыг өнөөдөр 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Уг шүүх хуралд улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамба, шүүгчээр тус дүүргийн шүүгч Г.Буяннэмэх нар оролцох юм байна. Түүнд эрүүгийн хуулийн 91.2, 126.3, 261 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэжээ. Мөн сэжигтэн Н.Мөнх-Оргил нь Баянгол дүүрэгт 9-14 насны гурван охиныг хүчирхийлсэн болохыг нь мөрдөн байцаагчид баримтаар нотолсон байна.
Н.Түвшин