
Байраа түрээсэлдэг болон хажуу өрөөгөө бусдад хөлслүүлдэг айлууд ам бүлийн тоо нэмэгдэх вий гэдгээс болгоомжлон түрээслэгчдийг тоолуулахгүй үлдээх тохиолдол гарч байгаа гэнэ. Тиймээс ийм шалтгаанаар тооллогод хамрагдаж чадаагүй үлдсэн оюутнуудыг өнөөдөр МУИС, Боловсролын их сургууль, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн хичээлийн гол байруудад тоологч ажиллаж хамруулах ажээ.
Б.СҮРЭН