Ягаан алмаз 46 сая ам.доллар хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ягаан алмаз 46 сая ам.доллар хүрэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Женев хотын Сотеби дуудлага худалдаагаар энэхүү 24,78 каратын ягаан
    алмазыг 46 сая ам.доллараар Британийн үнэт эдлэлийн компанийн эзэн
    Лауренс Графф худалдан авсан байна. Ягаан алмаз асар ховор байдаг юм.
    Өмнө нь ямар ч чулуу ийм хэмжээний үнэд хүрч байсан тохиолдол байдаагүй
    аж. Граффын хувьд өмнө нь 35 каратын Виттелбахын алмазыг 24,3 сая
    ам.доллараар 2008 онд худалдан авч рекорд тогтоож байсан аж. Гэвч
    тэрбээр чулууг 31 карат болтол дахин өөлж, Виттелбах-Граффын алмаз гэж
    нэр өгсөн байна. Үүнийг урлаг судлаачид шүүмжилж, дэлхийн асар ховор
    эрдэнийг үймүүллээ гэж байсан юм.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж