Драмын шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза-2009" наадмын улаан хивсэн дээр хамгийн үзэсгэлэнтэй харагдсан жүжигчдийн нэг Ц.Баясгалан байлаа. Түүний цагаан ноолууран ууж хэлбэрийн уртавтар хүрэм нь дэгжин сонголт байв. Цагаан дээр алтлаг эмжээрээр эмжсэн нь гоё харагдаж байсан. Нэг их олон деталь байгаагүй нь баланстай харагдуулж байв. Ханцуйнд жижиг нударга маягийн деталь оруулж өгсөн нь ч илүү донжтой болж. Харин уужныхаа дотор зүүсэн болор хүзүүний гоёл нь яаж ч харсан хувцсандаа зохицоогүй байсан. Гэсэн хэдий ч хамгийн үзэсгэлэнтэй нь жүжигчин Ц.Баясгалан байв.